2007-09-28 12:55:11
Математик сэтгэлгээг хөгжүүлэх Ц.Энхболд сан нь 2002 онд байгуулагдсан. Хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх болон энэ зорилгод нийцэх ажлыг санхүүжүүлэх болон зохион байгуулахад дэмжлэгэ үзүүлэх нь сангийн зорилго юм. Зүүн бүсийн аймгийн сурагчдаас улсын математикийн олимпиадад амжиллтай оролцож улмаар Олон улсын олимпиадаас медаль авах нь санг байгуулсан гол хүсэл зорилт юм. Манай монгол улсын олон улсын олимпиадад үзүүлсэн амжилт жилээс жилд өсөж байгаа боловч хөдөөгийн сургуулиас оролцож медаль авах нь ховор байдаг. Бидний зохион байгуулж байгаа энэ олимпиадад оролцогч тоочин хүүхдүүдээс Олон улсын олимпиадаас медаль авчрах математикч төрөх хугацаа холгүй гэдэгт сангийн тэргүүлэгч гишүүд бид итгэдэг. Сангийн тэргүүлэгч гишүүдэд Ц.Энхболд /тэргүүн Зотол группын дэд захирал/, Д.Доржготов /Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуулийн багш/, Г.Батболд /БСШУЯ газрын дарга/, Ү.Эрдэнэбаяр /Сүхбаатар аймгийн нисэх буудлын нягтлан/ нар ажилладаг. Манай сан 2002-2006 онуудад Сүхбаатар аймгийн хэмжээнд математикийн олимдиад 4 удаа зохион байгуулав. Тус олимпиад сүүлийн жилүүдэд улам өргөжин Дорнод, Хэнтий, Дорноговь болон Хятад улсын Өвөр монголын сурагчид ирж оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Манай олимпиадад нийт 800 гаруй сурагчид оролцож нийт 96 алт, мөнгө, хүрэл медалийн төлөө уралдсан. Энэ жил 5 дахь удаагаа Математикийн олимпиад зохион байгуулж байгаараа онцлого болно.Сангийн үйл ажиллагаа нь дэмжигч байгууллагуудын хандив тусламж болон Тэргүүн Ц.Энхболдын хувийн хөрөнгөөр санхүүжүүлж ирлээ. Манай үйл ажиллагааг дэмжигч Зотол групп, Эрдэнэт хивс, Хурд интернешнл ХХК болон 1984 онд Сүхбаатар аймгийн 10 жил төгссөн найз нөхдийн туслалцаа сангийн үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр болж байдаг.
